Зарлал
-
Оролцогчдын хүсэлтээр уралдааны удирдамж өөрчлөгдсөн тул бүртгэлийн тухай мэдээлэлтэй дахин танилцана уу. 2018/12/04 11:50
-
Онлайнаар бүртгүүлээд бүртгэл баталгаажсан хүүхдүүдийн нэрсийг "Оролцогчдын жагсаалт" хэсгээс харна уу. 2018/12/05 21:10
-
Онлайн бүртгэл дууслаа. Та 52-р сургууль дээр 2018/12/07-ны 17:00 цаг хүртэл бүртгүүлж болно. 2018/12/07 10:00
-
Онлайнаар бүртгүүлээд мандатын хураамжаа төлсөн боловч нэр нь "Оролцогчдын жагсаалтад" байхгүй хүүхдүүд уралдаан эхлэхээс өмнө дор хаяж 30 минутын өмнө 2 давхарт сургалтын албан дээр төлбөрийн баримтаа авж ирж бүртгэлээ баталгаажуулна уу. 2018/12/08 09:00
-
Уралдааны урьдчилсан дүн гарлаа. 2018/12/08 23:00
-
Бодлого хамгаалалт 2018/12/09-нд 18:00-20:00 цагт 52-р сургууль дээр болно. Дэнчин бодлого бүрээр 10000 төгрөг. 2018/12/09 09:00
-
Уралдааны дүн манай сайт дээр тавигдлаа. 2018/12/09 23:50
-
Шагналт байранд орсон боловч гардан авж амжаагүй сурагчид шагналаа 52-р сургуулийн математикийн тэнхимээс ирж авна уу. 2018/12/10 14:00
Сэтгэлгээний гоо сайхныг түгээн дэлгэрүүлцгээе
Нэрт математикч П.Энхболд (1958-1985) нь 1975 онд 9 дүгээр ангийн сурагч байхдаа улсын математикийн олимпиадад анги дэвшин орж "Улсын аварга", олон улсын математикийн олимпиадын “Хүрэл медальтан” болж, улмаар МУИС-ийн математикийн ангид шууд элсэн орж суралцаад 1980 онд сургуулиа онцсайн дүнтэй төгсч, сургуульдаа багш болсон авьяаслаг залуу математикч байсан юм. П.Энхболд нь тооны онол, комбинаторик болон цагиргийн онолд гарамгай бүтээлүүд туурвисан нэрт математикч байсан юм.
П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдаан нь 1997 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулагддаг болсон бөгөөд энэхүү уралдааны гол зорилго нь залуу математикчид болон авьяаслаг хүүхэд багачуудыг нээн илрүүлж, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд оршдог билээ.
П.Энхболдын нэрэмжит математикийн улсын XV уралдаан нэрт математикчийн маань мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 12-р сарын 08-09-ний өдрүүдэд П.Энхболдын төгссөн Хосе Мартын нэрэмжит 52-р дунд сургууль дээр зохион байгуулагдана.
Уралдааны бүртгэл 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 06-ны өдрийн 18:00 цаг хүртэл онлайнаар “П.Энхболдын нэрэмжит сан”-гийн www.penkhbold.org веб хуудсаар явагдана. Бүртгэлийн явцад бэлэн мөнгө хураахгүй тул та бүхэн мандатны үнэ 7’000₮-ийг “П.Энхболдын нэрэмжит сан”-ийн ХАС БАНК дахь 500 250 7995 дансанд тушааснаар уралдаанд орох эрх нээгдэнэ. Гүйлгээний утган дээр оролцох хүүхдийн нэр, регистрийн дугаар, оролцох ангиллаа заавал бичнэ үү. Мандатын үнэнд өмнөх XIV уралдааны бодлогын хураамжтай ном багтсан байгаа.
Онлайнаар бүртгүүлэх боломжгүй хүмүүс 2018 оны 12 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд 17:00 цаг хүртэл Хосе Мартын нэрэмжит 52-р сургууль дээр ирж бүртгүүлнэ үү. Бүртгүүлэхээр ирэхдээ дээрх дансанд мандатын үнээ тушаагаад тушаасан баримтаа авчирж мандатаа авна уу.
Онлайнаар бүртгүүлж мандатын төлбөрөө дансаар төлсөн хүүхдүүд уралдаанд оролцохоор ирэхдээ төлбөрийн баримтны хуулга, төрсний гэрчилгээгээ биедээ авчирч мандатаа аван уралдаандаа шууд оролцоно уу. Мандатаа урьдчилж авахыг хүсвэл 2018 оны 12 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд 17:00 цаг хүртэл Хосе Мартын нэрэмжит 52-р сургууль дээр ирж авж болно.
Уралдаан явагдах хуваарь
12 р сарын 08–нд
09:00 цагт: Бага ангийн багш нар, 9, 10, 11, 12 дугаар анги
13:30 цагт: Нээлтийн үйл ажиллагаа
14:00 цагт: 2, 4 дүгээр анги
12 р сарын 09–нд
09:00 цагт: Чөлөөт ангилал, 3, 5 дугаар анги
11:30 цагт: 6, 7, 8 дугаар анги тус тус болно
12-р сарын 10-нд
Дүнгийн хурал 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордны 3-р давхрын хурлын зааланд болно
Шагналын төрөл
II – V ангилал тус бүрийн оролцогчийн 5 хүртэлх хувийг уралдааны медаль, өргөмжлөл болон мөнгөн шагналаар урамшуулна
VI – XII ангиуд тус бүр
1-р байр - 1 ш өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр - 2 ш өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр - 3 ш өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
Бага ангийн багш болон Чөлөөт ангилалд
1-р байр - 1 ш өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр - 1 ш өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр - 1 ш өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
